Skip links

Мэдээ мэдээлэл

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга болон манай компанийн талаар бусад мэдээлэлтэй танилцана уу.

Мэдэгдэл: Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт Манай компанийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчиддаа талархсанаа илэрхийлье. Компани та бүхний хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно. Анхдагч зах зээлийн арилжаа хийгдсэнээс хойш стратеги хөрөнгө оруулагчдаас шинээр гарсан саналуудыг хэлэлцэж шийдвэрлэн, цаашдын урт хугацааны хамтын ажиллагааг хангах үүднээс анх төлөвлөсөн хугацааг сунгах шаардлагатай болсон. Энэ тухай албан хүсэлтээ бид СЗХ-нд гаргасан бөгөөд СЗХ өчигдөр буюу 2018 оны 8 сарын 28-ны өдөр шийдвэрлэж албан ёсны хариу өглөө. Иймд анхдагч зах зээлийн арилжаанд оролцож хөрөнгөө байршуулсан хөрөнгө оруулагч нар манай андеррайтер Бумбат-Алтай БДК-д хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Бид 2018 оны 9-р сарын 12-нд хувьцаа нэмж гаргах үйл ажиллагааг дуусгавар болгон,  эцсийн үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулах болно.   Бидэнтэй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.   Хөвсгөл Алтандуулга ХК

Компанид хэрэгтэй шинэчлэлүүд бүгд хийгдсэн. Одоо эдийн засгийн өсөлтөндөө 100% анхаарна

Компани хуучнаар сангийн аж ахуйн сууринаас өнөөдрийн Хөвсгөл алтан дуулга ХК-ийн болтлоо өргөжиж. Энэ урт замд юу туулав Манайхыг анх 1998 онд дуудлага худалдаагаар хувьчилж авахад тариалангийн сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байсан юм. Худалдан авах үед Тариалан сумын хуучин сангийн аж ахуй нь 9,000 гаруй га эргэлтийн талбайтай байсан боловч ердөө 200 га –д тариалалт хийсэн, техникүүд нь айл айлын гэрийн гадаа, ажилтнуудынх нь сэтгэл санаанд сангийн аж ахуй цаашид яах эсэхийг мэдэхгүй, ороо бусгаа үе байлаа. Биднийг худалдан аваад очиход ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, тэд нар маань жагсаж байсан л даа. Яагаад жагссан бэ гэтэл тухайн үед төрийн өмчийн компаниас хувьчилж авсан удирдлагууд нь бага мөнгөөр авчаад ахиу үнээр зарчаад байсан юм билээ. Энэ нь ажилтнууд болон орон нутгийн иргэдэд бас л тэрхүү зүйл давтагдах гэж байна гэсэн болгоомжлол бий болгочихсон, одоо та нар бас зарчаад яваад өгнө гээд эсэргүүцэж байлаа. Тухайн үед аав минь хувьчилж аваад захиралаар нь очоод байсан. Тэгээд нөхцөл байдлыг сайн тайлбарлаж “Бидэнд ингэж худалдах бодол байхгүй, бид Хөвсгөл аймгийн газар тариаланг хөгжүүлэхийг зорьж байгаа учраас энэ өдрөөс эхлээд бидэнтэй хамтран ажиллаарай, хэрвээ итгэхгүй байгаа бол орхиод явж болноо. Хэдэн жилийн дараа ямар болсоныг хараарай гээд…” гэж тайлбарлаж ойлгуулахыг

Хувьцааны нээлттэй танилцууулга арга хэмжээ болох гэж байна

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн үнэт цаасны талаар сонирхож буй нийт хөрөнгө оруулагч нартаа дэлгэрэнгүй танилцуулга хийн хувьцаагаа санал болгох, хөрөнгө босголт хийгдсэний дараа компанид нээгдэх олон боломжууд тэр дундаа шинэ зах зээлийн боломж, хамгийн гол нь хувьцаа эзэмшигч нарт ямар өгөөжтэй талаар мэдээлэл түгээх нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байна. Компаний төлөөллүүдтэй уулзан өөрийн хүссэн асуултандаа хариулт авах бүрэн боломжтой. Уг арга хэмжээ нь сонирхсон хүн бүхэнд нээлттэй ба оролцогчдын тоо хэтрэх магадлалтай тул өөрийн оролцоог дараах холбоосоор баталгаажуулна уу. https://form.jotform.me/82132743912453 With 20 years of experience in the agricultural industry Khuvsgul Altanduulga Joint Stock Company has one of the largest industrial capacity which can supply the entire western region of the country. In order to fully capitalize our capacity we are now launching FPO. This event is dedicated for all the prospective investors who are interested in receiving more information about the FPO as well as the prospects that will be enabled through the process. During the event you will be able to ask questions directly from the company representatives. The event is open to the public, however, to prevent from participant number from exceeding please secure your seat via following link: https://form.jotform.me/82132743912453 Хөтөлбөр/Agenda 16:00-16:20 Угтах, нээлтийн арга хэмжээ/ Greeting and opening event

“ХӨВСГӨЛ АЛТАНДУУЛГА” ХК 4 САЯ ГАРУЙ ЭНГИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАНА

  Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” ХК нь нэмж гаргахаар төлөвлөж байгаа үнэт цаасны танилцуулгыг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нарт зориулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус компани нь нийт хувьцааны 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, зээлийн эх үүсвэрийг бууруулах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. Тус компани дунд хугацааны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор 4 сая 405 600 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах юм. “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн андеррайтераар “Бумбат Алтай ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны захиалгыг энэ сарын 8-16-ны өдрийн 13 цаг хүртэл авах аж. Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг  http://mse.mn/uploads/images/adu_prospectus_final_20180706_tamgatai_1.pdf  дарж үзнэ үү. Эх сурвалж: Монцамэ агентлаг