Skip links

Мэдэгдэл: Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт

Манай компанийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчиддаа талархсанаа илэрхийлье. Компани та бүхний хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Анхдагч зах зээлийн арилжаа хийгдсэнээс хойш стратеги хөрөнгө оруулагчдаас шинээр гарсан саналуудыг хэлэлцэж шийдвэрлэн, цаашдын урт хугацааны хамтын ажиллагааг хангах үүднээс анх төлөвлөсөн хугацааг сунгах шаардлагатай болсон. Энэ тухай албан хүсэлтээ бид СЗХ-нд гаргасан бөгөөд СЗХ өчигдөр буюу 2018 оны 8 сарын 28-ны өдөр шийдвэрлэж албан ёсны хариу өглөө.

Иймд анхдагч зах зээлийн арилжаанд оролцож хөрөнгөө байршуулсан хөрөнгө оруулагч нар манай андеррайтер Бумбат-Алтай БДК-д хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Бид 2018 оны 9-р сарын 12-нд хувьцаа нэмж гаргах үйл ажиллагааг дуусгавар болгон,  эцсийн үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулах болно.

 

Бидэнтэй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.

 

Хөвсгөл Алтандуулга ХК