Газар тариалан 2020
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ 2020
- 2020 онд тариалалтыг технологийн дагуу чанартай хийж, ногоон тэжээл болон ашигт таримлуудын тариалалтыг нэмэгдүүлнэ
- 2020 онд хөрсний үржил шимийг дээшлүүлэн, ээлжлэн тариалах системд шилжих бэлтгэлийг хангана
- Органик газар тариаланд тодорхой хэмжээний талбайг шилжүүлэх бэлтгэл ханган, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулна
Тариалалт, га
Улаанбуудай, уриншинд 3000
Бусад үр тариа 384
Ногоон тэжээл 60
Нийт 3444
Га-ийн ургац, цн
Улаанбуудай 13.0
Бусад үр тариа 10.4
Ногоон тэжээл 92.0
Нийт 14.1
Нийт ургац, тн
Улаанбуудай, уриншинд 3900
Бусад үр тариа 401
Ногоон тэжээл 552
Нийт 4853
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ГҮЙЦЭТГЭЛ 2020
- 2020 оны тариалалтыг техникийн саатал их байсан хэдий ч төлөвлөсөн технологийн дагуу хийж гүйцэтгэсэн.
- Хөрсний одоогийн байгаа нөхцөлийг нарийвчилан тодорхойлж, тариалалтын технологийг боловсронгуй болгох зорилгоор хөрс судлалын зөвлөхийн тусламжтайгаар тариалангийн талбайнуудад тариалалтын өмнөх болон дараах шинжилгээг хийлгэв. Мөн бордоо, үр, усалгааны янз бүрийн схемээр туршилт тавив.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж, үйлдвэрлэлийн менежментийн тогтолцоог шинэчлэх болон сайжруулахад шаардлагатай судалгааг хийж эхлэв.
- Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тарианы болц оройтож, хураалтын ажил 10 сарын 26-нд дуусав. Улаанбуудай тариалсан талбайгаас нийт 185 га талбайн ургацыг үрээр хураан авах боломжгүй болсон тул улаанбуудайн 2962 га талбайн ургац хураав.
Тариалалт, га
Улаанбуудай, уриншинд 3147
Бусад үр тариа 391
Ногоон тэжээл 277
Нийт 3815
Га-ийн ургац, цн
Улаанбуудай 13.2/ хураалт хийсэн талбайгаар/
Бусад үр тариа 7.4
Ногоон тэжээл 23.7
Нийт 12.7
Нийт ургац, тн
Улаанбуудай, уриншинд 3922.7
Бусад үр тариа 290.4
Ногоон тэжээл 657.2
Нийт 4870.3