Skip links

ХУРДАН ХҮЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Хөвсгөл алтандуулга ХК 2021-2022 онд хэрэглэгчиддээ зориулан хурдан удмын 108 хүлгийн эзэн тодруулах бэлэгтэй худалдаа зарлан азтан болсон хэрэглэгчиддээ сар бүр гардуулан өгсөөр байгаа билээ. Энэ удаад бид  “Хөх сувд-Мөсний баяр 2022” -н тайзан дээрээс Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Г.Доржпүрэвийн бий болгосон “Ураг Хас”галын хурдын удмын хүлэг морьдыг азтан болсон 10 хэрэглэгчиддээ гардуулан өглөө.