Skip links

Үйлдвэрлэл

"Хөвсгөл Алтандуулга ХК" 1943 онд Тариалан САА нэртэйгээр байгуулагдаж үр тарианы томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж бүс нутгийн хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Бидний уриа

Сайн сайхны төлөө бүтээв

Эрхэм зорилго

Хүн амыг эрүүл хүнсээр хангахад дорвитой хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, олон улсад танигдсан, үндэсний тэргүүлэгч компани болно.

Гурилын үйлдвэр

1997 онд 2 тээрэмтэй жижиг үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн гурилын үйлдвэр нь хоногт 100 тонн буудай тээрэмдэх, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, дэргэдээ 6500 тонн (4000 тонн босоо, 2500 тонн хэвтээ) үр тариа хадгалах хатаалгатай иж бүрэн механикжсан байгууламжтай, 700-800 тн бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтай цогц үйлдвэр болж өргөжсөн. Энэхүү гурил тэжээлийн үйлдвэр ба үтрэмийн цогцолборт 2010-2012 онд нийт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Үйлдвэр нийт 37 байнгын ажиллагсадтай ба ажиллах хүчнийг үйлдвэр дээр сургаж, дадлагажуулах ажиллагааг тогтмол явуулснаар инженер техникийн болон гүйцэтгэх ажилтнаар бүрэн хангагдсан.

Үйлдвэр түүхий эдээ өөрийн тариалалтаас болон бүс нутгийн тариалан эрхлэгчдээс худалдан авч бэлтгэдэг. Бид бүсийн хэмжээнд үр тариа эрхэлдэг бусад аж ахуйн нэгжтэй олон жил хамтран ажиллаж ирсэн туршлагатай.

Компани бүтээгдэхүүний чанарт байнга анхаарал хандуулж, үйлдвэрийн лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангаж,  түүхий эдийг хүлээн авахаас эхлэн үйлдвэрлэлийн шат бүрт бүтээгдэхүүнээс тогтмол дээж аван шинжилдэг.

Газар тариалан

Компани нийт 7045 га тариалангийн талбайтай, улаан буудай, овъёос, тосны ургамал, халтар арвай тариалдаг. Голлох таримал нь улаан буудай бөгөөд зөөлөн, хатуу төрөлд хамаарах 8-12 төрлийн сортыг тариалдаг.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер техникийн болон гүйцэтгэх ажилтнаар бүрэн хангагдсан, нийт 14 ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Jonh Deer 82-95R,  Jonh Deere 83-30, New Holland T90-40 зэрэг агрегатаар цомхотгосон технологийн дагуу усалгаагүй нөхцөлд тариалалт хийдэг. Техник шинэчлэлтийг 2006 оноос эхэлсэн ба нийт 2 сая ам.долларыг зарцуулсан байна.

Хөрсний үржил шим сайжруулах, орлого нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн ээлжлэн тариалах системд шилжиж сэлгээний ургамлыг тариалах ба ингэснээр уринш хийх шаардлагагүй болж, тариалангийн талбайн ашиглалт 2 дахин нэмэгдэх юм. Сэлгээний ургамалд вандуй, шош зэрэг буурцагт ургамал, гурвалжин будаа, хөх тариа, тосны ургамлыг сонгон туршиж байна.

Тэжээлийн үйлдвэр

“Хөвсгөл-Алтандуулга” ХК 2002 оноос эхлэн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, бэлчээрийн болон фермерийн мал аж ахуй эрхчлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх чухал нөлөөтэй тэжээллэг, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ.

Тэжээлийн үйлдвэр нь өдөрт 10 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.