Skip links

Мэдээ мэдээлэл

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга болон манай компанийн талаар бусад мэдээлэлтэй танилцана уу.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал боллоо. /2024.03.05/

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн Төлөөлөлөн удирдах зөвлөлийн хурал 2024 оны 03 сарын 05- ны өдөр Улаанбаатар хот, Велокс оффист боллоо. Уг хурлаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  2024 оны 4 сарын 19-ний өдрийн 11:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сум, Мандал багт байрлах Хөвсгөл Алтандуулга ХК-н байранд хийхээр шийдвэр гарлаа. Уг хурлаас гарсан тогтоол шийдвэр болон хуралд оролцох оролцогчдын санал авах хуудсыг доорхи линкээр орж татан авч танилцана уу.    ТУЗ тогтоол 2024

Хөвсгөл Алтандуулга ХК-ний хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны 4 сарын 28-ны өдрийн 11:00 цагт Хөвсгөл аймаг, Тариалан сум , Мандал багт байрлах “Хөвсгөл алтандуулга” ХК-ий байранд хуралдана. Хуралд хэлэлцүүлэх асуудлууд: Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2023 оны төсөв, төлөвлөгөө, зорилтын талаар танилцуулга Компаний 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны зардлын төсвийг батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллыг тогтоох тухай “Ногдол ашиг хувиарлахгүй байх”  тухай ТУЗ-ийн 2023 оны 2-р сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын талаар   ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал амжилттай болж өнгөрлөө

Хөвсгөл Алтандуулга ХК-ний Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит хурал Улаанбаатар хотод 2023 оны 3 сарын 15-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Уг хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн баримт бичгүүд: • Хороод, түүний бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай • Залгамж халааны бодлогын баримт бичиг батлах тухай • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлан хуралдуулах тухай • Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт Дараах баримт бичгүүдийг хавсралтаар харна уу.

ХАД Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 16-нд 15:00 цагт СБД, 8-р хороо, Велокс оффисд болно. Хурлын материалтай танилцана уу. [googlepdf url=”http://altanduulga.mn/wp-content/uploads/2021/03/ADUхувьцаа-эзэмшигчдийн-хурлын-материал_compressed-1.pdf” ]