Skip links

Хөвсгөл Алтандуулга ХК-ний хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны 4 сарын 28-ны өдрийн 11:00 цагт Хөвсгөл аймаг, Тариалан сум , Мандал багт байрлах “Хөвсгөл алтандуулга” ХК-ий байранд хуралдана.

Хуралд хэлэлцүүлэх асуудлууд:

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2023 оны төсөв, төлөвлөгөө, зорилтын талаар танилцуулга
  • Компаний 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны зардлын төсвийг батлах тухай
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллыг тогтоох тухай
  • “Ногдол ашиг хувиарлахгүй байх”  тухай ТУЗ-ийн 2023 оны 2-р сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын талаар

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС