Хөвсгөлийн бренд үйлдвэрлэгчээр “Алтан дуулга” компани шалгарлаа

Хөвсгөл /МОНЦАМЭ/ “Эрүүл хүнс- эрүүл монгол хүн” уриан дор “Хөвсгөл бренд-2018″ намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа болов Хөвсгөл аймагт боллоо.Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн болон Улаанбаатар нийслэл, бүс нутгийн  үйлдвэрлэгчид хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан бөгөөд  Хөвсгөлийн бренд үйлдвэрлэгчээр “Алтан дуулга” компани шалгарлаа.

 Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “Алтандуулга” нэрийн буудайн баяжуулсан гурил нь үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ нь  өссөн аж. 

Алтандуулга” гурилыг нутгийн эрүүл хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдээр чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн бөгөөд элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн ажээ. Үүнээс гадна орон нутгийн онцлох таван бүтээгдэхүүнээр Алаг-Эрдэнэ сумын иргэн Б.Наранчимэгийн уламжлалт цагаан идээ, Тосонцэнгэл сумын “Сант Бурхан” хоршооны төмс хүнсний ногоо, Ренчинлхүмбэ сумын “Их дархадын буян ХК”-ийн хүнсний бүтээгдэхүүн, Цагааннуурын сумын цаачин н.Баяндалайгийн цааны сүү цагаан идээ, Шинэ-Идэр сумын Д.Батцэнгэлийн уламжлалт цагаан идээ зэрэг бүтээгдэхүүн тус тус шалгарсан байна.