“Хөвсгөл Алтан Дуулга”  ХК хаврын тариалалт 30 хувьтай үргэлжилж байна

75 жилийн түүхтэй 20 жилийн туршлагатай “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн тариалангийн талбай хоймор нутгийн хамгийн өндөрлөг газарт буюу далайн төвшингээс 1200-1400 метр өндөрт байрладаг. Жилд дунджаар 220-330 мм хур тунадас унадаг бөгөөд богино хугацаанд болдог үр тариа тариалж байна. Манай компанийн хаврын ээлжит хаврын тариалалт тавдугаар сарын 3-ны өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар 30 хувьтай цааш үргэлжилж байна.

Өндөрлөг газарт ургасан буудай нь эслэг, калциар баялаг бөгөөд сахарын бага хэмжээг зохицуулах, астма өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг бөгөөд В витаминаар баялаг.  

 

Сайн сайхны төлөө бид бүтээв