“Хөвсгөл алтан дуулга” хк-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүссэн тухай МЭДЭГДЭЛ

“ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:

“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн 2018 оны 4 сарын 2-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын“Компани нэмж хувьцаа гарган олон нийтэд санал болгох, Төлөөлөн удирдах зөвлөлд зарим бүрэн эрх олгох тухай”2 дугаартай шийдвэрээрКомпанийн тухай хуулийн 87.1.2-т заасан их хэмжээний хэлцэл буюу 4,405,600 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган, олон нийтэд санал болгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэргаргахсанал хураалтад оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хуьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниасшаардах эрх үүссэн болно.Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр нь 2018 оны 4 сарын 2-ны өдөр.

Иймд“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн шаардах эрх нь үүссэн хувьцаа эзэмшигчид уг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол “Хөвсгөл алтан дуулга” ХК болон андеррайтер “Бумбат-Алтай ҮЦК”ХХК-д хандана уу.

Хувьцааг эргүүлэн худалдан авах үнэ:

 

 

8095 төгрөг

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүссэн өдөр:

 

 

2018 оны 4 сарын 2-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлт хүлээн авах эцсийн өдөр:

 

2018 оны 5 сарын 17-ны өдөр

Энэ хугацаанаас өмнө хүсэлтээ ирүүлээгүй бол шаардах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.

Шаардах эрхийг хэрэгжүүлэгч компани: “Хөвсгөл алтан дуулга ХК

 Компанийн хүсэлт хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Ж.Батмөнхийн гудамж, 39-2 Финтек оффис (Fintech office) 8-р давхар

 

Холбоо барих утас: 99986083,99165186

Андеррайтер: “Бумбат-Алтай ҮЦКХХК 

Андеррайтерын хүсэлт хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 16-р байр 4 давхар, 41 тоот

 

 

Холбоо барих утас: 7011-2166, 91005585

 

Leave a Reply