Skip links

Хувьцаа

"Хөвсгөл Алтандуулга ХК" 1943 онд Тариалан САА нэртэйгээр байгуулагдаж үр тарианы томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж бүс нутгийн хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Бидний уриа

Сайн сайхны төлөө бүтээв

Эрхэм зорилго

Хүн амыг эрүүл хүнсээр хангахад дорвитой хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, олон улсад танигдсан, үндэсний тэргүүлэгч компани болно.

Манай хувьцаа эзэмшигчид

2019 оны 9-р сарын 27-ны өдрийн байдлаар компанийн гаргасан нийт 15734200 ширхэг энгийн хувьцааг 359 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.“Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн эрх бүхий дээд байгууллага нь “Хувьцаа эзэмшигчид”-ийн хурал юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жилд 1 удаа хийж, өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, ирэх жилд тавих зорилтуудыг танилцуулдаг.

Бид IOSCO болон СЗХ-с баталсан компанийн засаглалын кодексийг баримтлал болгон, Компанийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журам, зохицуулалтын актуудыг мөрдөж ажилладаг.
Нөлөө бүхий хувьцааэ зэмшигч “Тэстрейд” ХХК нь “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн нийт хувьцааны 50.8 хувийг эзэмшдэг.

Хувьцаа эзэмшигчдийн мэдээ

Бидний санхүүгийн тайлан