Хувьцааны тухай

  • 2018 оны хоёрдугаар сарын 20 өдрийн байдлаар компанийн гаргасан нийт 113286 ширхэг энгийн хувьцааг 256  хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. 
  • “Хөвсгөл Алтан дуулга” ХК-ийн эрх бүхий дээд байгууллага нь “Хувьцаа эзэмшигчид”-ийн хурал юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жилд 1 удаа хийж, өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, ирэх жилд тавих зорилтуудыг танилцуулдаг.
  • Бид IOSCO болон СЗХ-с баталсан компанийн засаглалын кодексийг баримтлал болгон, Компанийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журам, зохицуулалтын актуудыг мөрдөж ажилладаг. 
  • Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Тэс трейд” ХХК нь “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нийт хувьцааны 70.7 хувийг эзэмшдэг.

Хувьцааны мэдээллүүд

  • Мэдэгдэл: Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт

    Хөвсгөл Алтандуулга ХК-ийн хөрөнгө оруулагч нарт Манай компанийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож, бидэнд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулагчиддаа талархсанаа илэрхийлье. Компани та бүхний хөрөнгө оруулалтын үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно. Анхдагч зах зээлийн арилжаа хийгдсэнээс хойш стратеги хөрөнгө оруулагчдаас шинээр гарсан саналуудыг хэлэлцэж шийдвэрлэн, цаашдын урт...
  • Компанид хэрэгтэй шинэчлэлүүд бүгд хийгдсэн. Одоо эдийн засгийн өсөлтөндөө 100% анхаарна

    Компани хуучнаар сангийн аж ахуйн сууринаас өнөөдрийн Хөвсгөл алтан дуулга ХК-ийн болтлоо өргөжиж. Энэ урт замд юу туулав Манайхыг анх 1998 онд дуудлага худалдаагаар хувьчилж авахад тариалангийн сангийн аж ахуйн суурин дээр байгуулагдсан төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байсан юм. Худалдан авах үед Тариалан сумын хуучин сангийн аж ахуй нь 9,000 гаруй га эргэлтийн талбайтай...
  • Хувьцааны нээлттэй танилцууулга арга хэмжээ болох гэж байна

    Хөвсгөл Алтандуулга ХК-ийн үнэт цаасны талаар сонирхож буй нийт хөрөнгө оруулагч нартаа дэлгэрэнгүй танилцуулга хийн хувьцаагаа санал болгох, хөрөнгө босголт хийгдсэний дараа компанид нээгдэх олон боломжууд тэр дундаа шинэ зах зээлийн боломж, хамгийн гол нь хувьцаа эзэмшигч нарт ямар өгөөжтэй талаар мэдээлэл түгээх нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байна. Компаний төлөөллүүдтэй уулзан өөрийн хүссэн асуултандаа...