Гурил

“Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “Алтандуулга” нэрийн буудайн баяжуулсан гурил нь хэрэглэгчийн гарт хүрээд 15 жил болж байна.Үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш тус бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ ч өссөөр байна.“Алтандуулга” гурилын бусдаас ялгарах онцлог нь нутгийн эрүүл хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдээр чанар стандартын шаардлага хангасан орчинд үйлдвэрлэж, элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн юм.