Тус компани нь нийтдээ 60 орчим мэргэшсэн ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Компанийн бүтэц зохион байгуулалтыг 2017 оноос өөрчлөн, борлуулалт маркетингийн албыг бий болгосон. Компани чанар, ХАБЭА хариуцсан албыг бий болгохоор, мөн гурил тэжээлийн үйлдвэрт нэлээдгүй тооны ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөөд байна. Компани ажиллагсадынхаа нийгмийн хамгаалал, цалин хөлсний бодлого, цалин урамшууллын системийг шинэчилж, 2018 оноос ажиллагсдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллагсдын нийгэм соёлын асуудал, сургалт хөгжилд зориулж компанийн цэвэр ашгаас сан байгуулсан бөгөөд энэхүү санг нэмэгдүүлэх, зарцуулах асуудлыг холбогдох бодлого, журмуудаар зохицуулдаг болсон.