Түүхэн замнал

1943

Үүсгэн байгуулагдав.

Тариалан САА үүсгэн байгуулагдсан.
1994

6 компани болон хувьчилагдав.

Хөвсгөл аймгийн Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоолоор САА-г Алтандуулга, Дулаанхаан, Баянхошуу, Одос, Хушт, Алтан Эмээлт гэсэн төрийн өмч давамгайлсан 6 компани болгон хувьчилсан.
1996

Төрийн өмч давамгайлсан Хөвсгөл Алтандуулга ХК болж зохион байгуулагдсав.

САА-н суурин дээр байгуулагдсан 6 компаниас Одос, Хушт, Баянхошуу, Алтан Эмээлт компаниуд Алтандуулга ХК-д нэгдэж төрийн өмч давамгайлсан Хөвсгөл Алтандуулга ХК болж зохион байгуулагдсан .
1998

Хөвсгөл аймагтаа газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх эхлэл болсов.

Хөвсгөл Алтандуулга ХК-ийн Төрийн өмчийн 70.7%-ийг Тэстрейд ХХК нийтийн дуудлага худалдаагаар хувьчлан авсан. Энэ нь уналтанд орж үйлдвэрлэл нь бараг зогссон, өртэй аж ахуйг хөл дээр нь босгож Хөвсгөл аймагтаа газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх эхлэл болсон.
2002

Хоногт 26 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмжтэй гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулав.

Хоногт 26 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмжтэй гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулав. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ болон бүтээгдэхүүний чанар сайжирч Хөвсгөл аймгийн гурилын зах зээлд дорвитой жин эзлэх болсон.
2006

Газар тариалангийн техник технологийн шинэчлэл эхлэв.

John Deere 8430 тракторыг хөрс боловсруулах техникийн хамт авснаар газар тариалангийн техник технологийн шинэчлэл эхэлж, John Deere, New Holland, Flexi Coli, Bourgault  зэрэг дэлхийн нэртэй үйлдвэрлэгчдийн трактор комбайн, үрлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан.
2012

Чанартай олон төрлийн буйдайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болов.

4000 тн үр тариа хадгалах хатаалгатай иж бүрэн механикжсан байгууламжийг,  хоногт 100тн буудай  тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийн хамт барьж ашиглалтанд оруулсан. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор чанартай, олон нэр төрлийн буудайн бүтээгдэхүүнийг өртөг багатай үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
2018

Хувьцаа гаргахаар шийдвэрлэв.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэв.