“Хөвсгөл Алтандуулга” ХК нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 300 сая төгрөгний татвар, хураамж, даатгалыг хуулийн хугацаанд барагдуулж, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. 

Бид нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, олон нийтийг эрүүл чийрэг, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусын гоо зүй, бие бялдрын хүмүүжилд тус дэм болж, үндэсний заншил, үнэт өв  соёлыг түгээн дэлгэрүүлэх сурталчилах зорилгоор “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээтэй хамтран сондгой сар бүр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулдаг.

Эрүүл мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд онцгой анхаарч “Таван Эрдэнэ” төсөл хэрэгжүүлж, хүүхэд залуучууд, өндөр настанд хандсан хандив, тусламж олгож,  төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.