Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, хэрэглэгч, харилцагч та бүхнийг манай үйл ажиллагаатай танилцахыг зорьж цахим хуудаст зочилж байгаад талархал илэрхийлье.

 “Хөвсгөл Алтандуулга” ХК нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулаад даруй 20 жил болжээ. Бид энэ хугацаанд техник технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдхүүний нэр төрлийг  нэмэгдүүлэн, тогтвортой  чанарыг хэрэглэгчдэд хүргэж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

“Хөвсгөл Алтандуулга” ХК өргөжин тэлж, хэрэглэгчдэд эрэлттэй, чанартай бүтээгдэхүүнээрээ танигдаж, ололт амжилтаар дүүрэн байгаа нь туршлагатай, чадварлаг, бүтээлч хамт олны хичээнгүй зүтгэл, хэрэглэгч, харилцагч та бүхний дэмжлэгийн үр шим билээ.

Харилцагч, хэрэглэгч, та бүхэндээ болон Монголын нийт ард түмэндээ эрүүл чанартай хүнсээр бялхаж, амьдрал ажил үйлс нь дэлгэрч байхыг хүсэн ерөөе.