1997 онд
2 тээрэмтэй жижиг үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн.

1999 онд
5 тээрэмтэй цэвэрлэгээний дамжлагатай хоногт 10 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай болов.

2002 онд
Нэг хоногт 22 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай иж бүрэн тоног төхөөрөмжтэй үйлдвэр ашиглалтанд оруулав.

2012 онд 
Нэг хоногт 100 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай 4000 тн буудай хадгалах босоо агуулах, хатаалгатай механикжсан байгууламжийг барилгын хамт ашиглалтанд оруулав.

Бүтээгдэхүүний онцлог

1. Хөвсгөл аймгийн шимт хөрсөнд ургасан түүхий эдээр үйлдвэрлэдэг.

2. Дотоодын онцлогт тохирсон шат дамжлагын дагуу захиалан үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжтэй.

3. Нэмэлт хольц, химийн бодисгүй.

4. Сайн чанарын буудайгаар үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчийн гарт нийлүүлж эхэлсэн цагаас хойш өндөр үнэлгээ авч, эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг болов. 

Хөвсгөл аймгийн брэнд бүтээгдэхүүний цомыг 2002 оноос хойш тасралтгүй хүртэж байна.