Компани нийт 7045 га тариалангийн талбайтай, улаан буудай, овъёос, тосны ургамал, халтар арвай тариалдаг. Голлох таримал нь улаан буудай бөгөөд зөөлөн, хатуу төрөлд хамаарах 8-12 төрлийн сортыг тариалдаг.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер техникийн болон гүйцэтгэх ажилтнаар бүрэн хангагдсан, нийт 14 ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Jonh Deer 82-95R,  Jonh Deere 83-30, New Holland T90-40 зэрэг агрегатаар цомхотгосон технологийн дагуу усалгаагүй нөхцөлд тариалалт хийдэг. Техник шинэчлэлтийг 2006 оноос эхэлсэн ба нийт 2 сая ам.долларыг зарцуулсан байна.

Хөрсний үржил шим сайжруулах, орлого нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн ээлжлэн тариалах системд шилжиж сэлгээний ургамлыг тариалах ба ингэснээр уринш хийх шаардлагагүй болж, тариалангийн талбайн ашиглалт 2 дахин нэмэгдэх юм. Сэлгээний ургамалд вандуй, шош зэрэг буурцагт ургамал, гурвалжин будаа, хөх тариа, тосны ургамлыг сонгон туршиж байна.