Манай компани “Газар тариалангийн үйлдвэрлэл”, “Боловсруулах үйлдвэрлэл”, “Борлуулалт маркетинг”, “Ерөнхий удирдлага” гэсэн дөрвөн нэгжээс бүрдэн, бие даасан үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотоод журмын дагуу  нэгжүүдийн хагас, бүтэн жилийн ажлын үр дүнг дүгнэж, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэдэг. Компанийн захирал, менежерүүдээс бүрдсэн “Удирдлагын хороо” долоо хоног бүр компанийн төлөвлөгөө, зорилго зорилтуудын хэрэгжилт, нэгж хоорондын ажлын уялдааг хангах асуудлыг хэлэлцдэг.